Зээлийн хүсэлт гаргах заавар
Зөвлөгөө авахаас эхлүүлээд зээл авах хүртэл 4 алхмаар явагдана. Бүх алхам Монгол хэлээр хийгдэнэ.
-
1-р алхам: Шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж, зээлийн хүсэлт гаргах
Цэнхэр үнэмлэх, хөдөлмөрийн гэрээ, паспорт зэрэг бичиг баримтаа бэлдэн thePAY аппликэйшнийг суулгаад, зээлийн хүсэлтээ хялбар, хурдан байдлаар онлайнаар илгээх боломжтой.
-
2-р алхам. Зээлийн зөвөлгөө
Зээлийн хүсэлтээ илгээсний дараа 1:1 монгол зөвлөх, утас, и-мэйл зэргээс өөрт тань тохиромжтой харилцах хэлбэрээ сонгож, холбоо барих боломжтой цагаа үлдээнэ үү. Хариуцсан Монгол зөвлөх холбогдож, зээлтэй холбоотой шаардлагатай мэдээллийг тодруулж, зөвлөгөө өгнө.
-
3-р алхам. Шалгалт
Таны бүрдүүлж өгсөн бичиг баримтад үндэслэн зээл авах боломжтой эсэх, зээлийн хэмжээ болон хүүгийн нөхцөлийг шалгаж, үнэлгээ хийнэ. Шалгалтын хариу хамгийн хурдандаа тухайн өдөртөө, дунджаар 2–3 хоногийн дотор гарна.
-
4-р алхам: Гэрээ байгуулах болон зээлийн мөнгө дансанд шилжих
Зээлийн дээд хэмжээ, хүү болон бусад нөхцөлүүдийг сайтар шалгаж танилцаад, цахим гарын үсэг зурж баталгаажуулна. Бүх үйл явц дууссаны дараа зээлийн мөнгө таны өөрийн нэр дээрх банкны дансанд шилжиж орно.
Шаардлагатай бичиг баримт
- Цэнхэр үнэмлэх (урд, ард тал)
- Ажлын газрын тодорхойлолт эсвэл хөдөлмөрийн гэрээ
- Өөрийн нэр дээрх дансны хуулбар
- Орлогын нотолгоо (цалингийн хуудас эсвэл дансны орлогын түүх)